Sunday, March 13, 2011

Удаан хүлээсэн автобус...

Би хүлээсэн. Энэ автобусыг их удаан хүлээсэн. Олон ч автобус өнгөрсөн гэхдээ миний хүлээсэн нь биш байсан. Харин одоо тэр ирчихсэн байна. Удаан хүлээсэн автобус намайг суулгахгүй гээд явах гээд байна. Би хаалгыг нь олон тогшсон , тэр онгойлгоогүй . Жолоочид би суумаар байна гэдгээ мэдэгдэж чадсан юм болов уу? Автобусанд олон хүн сууж, тэд буух цагтаа буух ёстой байдаг. Харин би энэ автобусанд суувал хэзээ ч буухгүй. Урьд нь олон хүн энэ автобусанд сууж буух цагтаа бууж зарим нь сууж чадахгүй өнгөрч байсан байхдаа.... Одоо надад ганцхан л боломж байна. Энэ автобусыг бүүр холдохоос нь өмнө урд нь гараад замыг нь хаагаад ч  хамаагүй даллаад зогсох үлдсэн. Гэхдээ намайг анзааралгүй, эсвэл анзаарсан ч тойроод явчих вий гэдгээс айж байна. Гэхдээ юу ч хийлгүй зогсохыг нь хүлээж зогссоноос хавьгүй дээр ... Хэрэв энэ автобус тойроод явбал би эргэлзээ байхгүй алхаад явна. Намайг хүлээсэн мэт хаалгаа дэлгэн зогссон автобус хүртэл алхана .. Гэхдээ би ядарна. Би ядартлаа алхахыг хүсэхгүй байна. Би энэ автобусыг л зогсоомоор байна. Би энэ автобусанд л суумаар байна. Түүнтэй хамт үүрд явмаар байна. Хэзээ ч буумааргүй байна. Би явуулмааргүй байна... Учир нь би чамайг удаан хүлээсэн....

6 comments:

  1. za ene chini yadag yamar shidtei bus be?

    ReplyDelete
  2. Хөөх манай хүн дурлачихсан байх юм.. хурдхан урд нь гараад даллаад зогсоо доо.

    ReplyDelete
  3. Хөөрхий автобусыг тайван байлга

    ReplyDelete
  4. Nogoo utaa gargaad agaar bohirduulaad bdag U - gaar ehleed A - gaar togsdog avtobus monuu?

    ReplyDelete
  5. Яасан хөөрхөн юм бэ? Боломж л олдвол энэ автобусыг зогсоогоод суугаарай. Амжилт!!!

    ReplyDelete