Monday, March 14, 2011

Би чамдаа л хайртай.....



Анх би чиний тухай 6-р ангиасаа бодож эхэлж билээ. Их ч мөрөөдөж хүлээдэг байлаа. Чи минь надад ирсэн . Гэхдээ чи тэр үед царай зүс чадвар гээд л бүх зүйлээрээ мяа байждээ. Одоо бол өөр чи намайг өглөө сэрээж шөнө бүүвээлж, ганцаардахад минь хань болж, гуниглахад минь хүртэл намайг чи л хөгжөөдөг. Хаяа нэг гадуур явж оройтох үед гэрийхнийг минь чи л тайвшруулдаг. Чамтай л хамт явахгүй бол гэрийхэн минь уурладаг болсон. Чи хэдий надад ийм үнэнч байгаа ч чамаас гоё зөндөө их болжээ. Би чамайг зөндөө их тордовч чи минь дэндүү хөгширч дээ. Би чамтай хамт байхдаа дуртай байдаг ч би чамаас илүүг хүснэ.. Тэр чамаас илүү надад таалагдаж байна. Одоо би түүнийг хүсдэг болсон. Гэхдээ би чамд дургүй болсон гэсэн үг бишээ би чамдаа хайртай олон жил хань болсон миний л “5310”

2 comments:

  1. хэхэ одоо бол аппл нтр гээл айн хаха

    ReplyDelete
  2. Хүн биш юм чинь цаг нь болохоор солих л хэрэгтэй... Үнэнийг хэлэхэд надад аппл эн тэр ч сонин биш болчлоо.........

    ReplyDelete